2011/04/10

Төслийн товч танилцуулга

Эрүүл иргэн 
Эх орны ирээдүй
Эрүүл эхээс
Эрүүл хүүхэд


Өнөөдөр улс орон нийгмийн хөгжлийн үсрэнгүй дэвшлийн өмнө байна. Уул уурхайн томоохон орд газрууд ашиглалтанд орсноор манай улсын эдийн засагт томоохон хэмжээний өсөлт гарч байгаа боловч улс орны хөгжлийн ирээдүй бол ард иргэд юм. Иймд ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол, тэр дундаа эрүүл эмэгтэй хүн гэдэг бол манай улс орны хувьд байгалийн баялаг, эдийн засгийн өсөлт дэвшилтээс илүү үнэ цэнэтэй байх ёстой.

Манай “Эрүүл үндэс” баг нь Эрүүл эх – Эх орны ирээдүй төслийг 6 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд умайн хүзүүний хорт хавдрын оношилгоог үнэ төлбөргүйгээр нийгмийн эмзэг бүлгийн эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хорих ангид хэрэгжүүлэх юм. Дунджаар 250 гаруй эмэгтэй хүнийг төслийн хүрээнд эсийн шинжилгээнд хамруулна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюултай хавдарт тооцогддог. Дэлхийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдийн дундаж нас нь 35-50 нас гэж үздэг. Харин манай улсын хувьд сүүлийн үеийн хандлага 35-40 насныханд зонхилох болсон нь энэ өвчин залуужих хандлагатай байгааг харуулж байна.

Умайн хүзүүний хорт хавдар нь эрт үедээ илрүүлсэн тохиолдолд 100% эмчлэгддэг ба хавдрын сүүлийн шатандаа орсон бол саваа авахуулах эрсдэлтэй бөгөөд амь насанд аюултай өвчин юм.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр бид дараах үр дүнд хүрэхийг зорьж байна.
    • Умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь оношлох
    • Иргэдийн дунд энэхүү хавдрын талаарх ойлголт, үүнээс урьдчилан сэргийлэх арга зөвлөмжийг түгээх
    • Умайн хүзүүний хорт хавдрын тархалтыг бууруулах

No comments:

Post a Comment