2011/04/10

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа


Бид төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
  1. ХСҮТ-ийн эрдэм шинжилгээ сургалт мэдээллийн алба, лабораторийн тасаг, Даффодил клиниктэй хамтран амьдралын түвшин доогуур эмэгтэйчүүд, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, хорих ангийн эмэгтэйчүүд гэсэн зорилтот 3 бүлэг 250-350 орчим эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдрыг оношлох орчин үеийн эсзүйн шинжилгээ ( ПАП наацийн арга)-нд хамруулах.
  2. JICA-ийн сургалт төгсөгчдийн холбоо, ХСҮТ-ийн эрдэм шинжилгээ сургалт мэдээллийн албатай хамтран өсвөр насны охид, эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдрын талаархи эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалт зохион байгуулах.
  3. Умайн хүзүүний хорт хавдрын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар гарын авлага, тараах материал бэлтгэж хэвлүүлэх
  4. ЭМШУИС-ийн 2010 онд шинээр байгуулагдсан хорт хавдрын тэнхмийн оюутнуудыг ХСҮТ-ийн лабораторын тасагт дадлага хийлгэх
  5. 2010.03.13, 2010.04.07-нд болох Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр умайн хүзүүний хорт хавдрын тухай өдөрлөг зохион байгуулж олон нийтийг хамруулах
  6. МҮОНРТ-ийн “Шүүдэр”, MN-25 суваг телевизийн “Ёо ёо-г анагаах нь”, TM телевизийн “Таны эрүүл мэнд”, Эх Орон телевизийн “Эх орны анагаах ухаан” Боловсрол суваг телевизийн “Эрүүл мэндийн төлөө хамтдаа”, TV-8 телевизийн “Эрүүл мэндийн боловсрол”, C1 телевизийн “Эрүүл мэнд” өдрийн хөтөлбөр, NTV телевизийн TV Doctor нэвтрүүлгийн редакцуудад санал тавьж, хамтран ажиллахыг зөвшөөрсөн сувгуудаар умайн хүзүүний хорт хавдрын талаар иргэдэд зориулсан нэвтрүүлэг хийж, цацах
  7. Умайн хүзүүний хорт хавдрын оношлогооны OLYMPUS фирмийн дуран оношлогооны аппарат худалдаж авах хандивын данс нээж ажиллуулах, хандивын хайрцагнууд хийж байгууллагуудад байршуулах
  8. Эрүүл мэндийн сэтгүүл, өдөр тутмын сонингуудад эрүүл эх-эх орны ирээдүй төслийн талаар мэдээлэл өгч, үр дүнг олон нийтэд хүргэх
  9. Төрийн болон хувийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж тухайн байгууллагын ажилтан, албан хаагч эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээнд хамруулах талаар хамтын ажиллагаа өрнүүлэх
  10. Умайн хүзүүний хорт хавдрын хор хөнөөлийг олон нийтэд таниулах блог нээж ажиллуулах
  11. Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцины талаар судалгаа хийж, вакциныг нийлүүлэх эх үүсвэрийг хайх талаар бодит ажил хийх

No comments:

Post a Comment