2011/04/10

Төслийн зорилго, зорилт


Төслийн зорилго :
Зориг сангийн дэргэдэх Залуу Лидер хөтөлбөр Vlll-хүрээнд нийгмийн эрүүл мэндийн төлөө төсөл хэрэгжүүлэх “Эрүүл үндэс” багийн зорилго нь Монголын хүн амын нас баралтын түвшинд хоёрдугаарт орж байгаа хорт хавдар, тэр дундаа эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын тархалтыг бууруулах, сайн дураараа шинжилгээнд хамрагдах боломжгүй өрхийн амьжиргаа доогуур болон хорих ангийн эмэгтэйчүүдийг шинжилгээнд хамруулж, өсвөр насны охид, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын талаархи эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.
Төслийн зорилтууд :
Бид төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
  1. Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид хоригдож буй эмэгтэйчүүдийг сайн дураар оношилгоонд хамрагдах боломжийг үнэ төлбөргүйгээр олгох
  2. Умайн хүзүүний хорт хавдрын өвчний талаарх ойлголт, урьдчилан сэргийлэх болон энэ талаарх боловсролыг олгох сургалтыг зохион байгуулах
  3. Өрхийн амжиргаа доогуур болон сайн дураараа оношлогоонд хамрагдах боломжгүй эмэгтэйчүүдийг сонгож, үнэгүй оношлогоонд хамрагдах боломжийг бий болгох
  4. Нийтэд хандсан мэдээлэл түгээх эх сурвалжуудыг ашиглаж мэдээлэл түгээх

No comments:

Post a Comment