2011/04/10

Төслийн хэрэгцээ, шаардлага

Өнөөдөр дэлхий дахинд жил бүр 500,000 орчим хүн умайн хүзүүний хорт хавдраар шинээр өвчилж тэдгээрийн талаас илүү хувь буюу 274000 хүн нас барж байна. Хөгжиж буй орнуудын ихэнх нь умайн хүзүүний хорт хавдрыг хүн амын дунд илрүүлэх хөтөлбөргүй байгаагийн нэг нь манай улс юм. Монгол улсад умайн хүзүүний хорт хавдраар жил бүр 300-400 эмэгтэй өвчилж байгаа бөгөөд тэдгээрийн 80% гаруй нь II үеэс дээш хожуу үедээ оношлогдож байна. Энэ нь уг өвчин хэрхэн үүсдэг, эрт илрэх шинж, эмчид эрүүл мэндээ тогтмол хянуулж байх талаарх хүн амын мэдлэг мэдлэг хангалтгүй, эмнэлгийн тусламжийн хүртээмж хангалтгүй байгаатай холбоотой. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцин гарсан ба түүгээр өсвөр насны охидыг вакцинжуулбал уг хавдрыг 70%-иар бууруулах боломж байгаа боловч үнэ ихтэй учир бэрхшээл учирсаар байна.
Умайн хүзүүний хавдараар ихэвчилэн бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд өвддөг. Бэлгийн харьцаанд ороогүй эмэгтэйчүүд өвддөггүй. Тийм болохоор гол үүсгэж байгаа үүсгэгч нь бэлгийн замаар халдварлагддаг вирусын өвчин юм. Хүний хөхөнцөр вирус гэдэг ерөнхий нэртэй HBV энэ вирусаар халдвар авсан эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийн өөрчлөлт өгч савны хавдар үүсэх эрсдэл нэн өндөр болдог. Хүний хөхөнцөр вирус нь бэлгийн хавьтлын үед умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуурын суурин давхаргад нэвтрэн орж вирусын сүрэг бөөгнөрөл үүсгэн суурьшдаг. Эдгээр вирусын нөлөөгөөр хэвийн эсүүд өөрчлөлтөнд орж эсийн гаж хувирал явагдаж хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Энэ вирус нь нийт хүн амын 35% -д тархсан маш тархмал. Сүүлийн үед улам ихсэж байгаа. Энэ вирусын халдвар авсан хүнд ямар нэг шинж тэмдэг огт байдаггүй, мөн зовиур байхгүй эсийн шинжилгээнээс өөр ямар ч үзлэгээр оношлогдох боломжгүй. Тэгэхээр эсийн шинжилгээг тогтмол өгч байж амь насаа аврах боломжтой.
Умайн хүзүүний хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг бусад шалтгаанууд нь :
  • Бэлгийн олон хавьтагчтай байх
  • Бэлгийн харьцаанд хэт залуу эрт орох
  • Тамхи татах зэрэг хорт зуршил
  • Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
  • Бэлгийн ариун цэвэр сахихгүй, бэлгэвч хэрэглэхгүй байх
  • Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх шижилгээнд хамрагдахгүй байх зэрэг олон хүчин зүйлс байдаг байна.

No comments:

Post a Comment