2011/04/10

Залуу манлайлал хөтөлбөр

Зориг сангийн залуу манлайлал хөтөлбөр (ЗМХ) нь 2003 оноос эхэлсэн бөгөөд энэ жил уг хөтөлбөрийн 8 дахь төгсөлт болж байна. Одоо эгнээндээ 150 орчим төгсөгчдийг нэгтгээд байгаа энэхүү хөтөлбөрөөрөө Зориг сан, эх орныхоо ардчиллыг бэхжүүлэхийн тулд хамт олон, гэр бүл, нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулах эрмэлзэлтэй залуу иргэдийн хөгжлийг дэмжиж байгаа юм.
Энэ хөтөлбөрт сонгогдож орсон залуус баг болж хуваагдан нийгмийн сайн сайхан үйлсэд хувь нэмрээ оруулж төсөл дээр ажилладаг.

No comments:

Post a Comment