2011/04/10

Бэлгийн замын халдварт өвчнүүд


Умайн бактерийн үрэвсэлт өвчин (кокын флора)
Үрэвслийи элементүүд ихэнхдээ үгүй байдаг.
Наалдацанд үлэмж олон тооны кокын бацил ба шилний дээгүүр хөхөвтөр усархаг байдалтай хучсан, анаэром бактерууд агуулагдаж байдаг. Бактерийн нягт агрегатаар хучигдсан завсрын давхаргын хавтгай эсүүд нь /clue/ буюу учиг эс байдалтай байх ба энэ нь "Gardnerella" – ийн умайн халдвар байж болохуйц байдаг.

Бактерийн халдвар:
Үрэвслийн байдалтай байдаг. Бактерууд нь нейтрофил эсийн хамт харагддаг. Хавтгай хучуур эсийн бөөм нь үл мэдэг томорсон, хос бөөм хроматинын мөхлөг ихэссэн ба цитоплазм нь ягаан болж өөрчлөгдсөн байдаг. Эсийн ийм төрлийн өөрчлөлт нь кандидын ба трихомонатын үтрээн халдварт үрэвслүүдэд нэг адил харагддаг.

Кандида (хөгцний маягтай мөөгөнцөр)
Зовиургүй эмэгтэйчүүд буюу эсвэл гадна бэлэг эрхтэн - үтрээн үрэвслүүдийг үүсгэдэг. Бүрхүүл, хуурамч мөөгөнцөр маягийн зүйлүүд нь Папын будгаар харьцангуй улаан өнгөөр будагддаг.

Трихомонатын үрэвсэл
Үтрээн үрэвслийн үүсгэгч нь нэг эс протозоа байх (10 - 30 микроны диаметртэй) ба өвчтөний эзэн биеийн урвалтай холбогддог. Умайн хүзүүний наалдацад эдгээр нь лийр маягийн хэлбэртэй бичил биетэй харагддаг. Эсийн сийвэн нь булингартсан орог цайвар өнгөтэй байдаг. Эсийн цөм нь сар хэлбэрийн, төвөөс зайдуу захруугаа байрласан байдаг. Протозоагийн жигут (гөрмөл) бүтэц нь алга болсон байх ба харин сийвэнгийн дотор улаан мөхлөгүүд байж болно.

Герпес Симплекс вирус
Халдварын үед эзэн биеийн урвал ер нь ажиглагддаг. Энэ вирусын нөлөөгөөр эст гарах өвөрмөц өөрчлөлт нь эс томорч, олон бөөм үүсэн, хроматин захалдаг. Бөөм нь шилэрхэг суурьтай болж, зарим эсүүд цөмийн дотор талдаа том эозинофилийн оршихуунтай болдог.
Хавтгай хучуур эдийн доторхи гэмтлийн эд зүй /SIL/

Эд зүйн үнэлгээ нь дараах байдлаар хуваагддаг.
1. Хавтгай хучуур эдийн доторхи гэмтлийн доод зэрэг /LGSIL/
2. Хавтгай хучуур эдийн доторхи гэмтлийн дээд зэрэг /HGSIL/

Хавтгай хучуур эдийн доторхи гэмтлийг удаан явцтай гэж үздэг байх үед, мөн одоог гистологийн эмгэгшлийн /adnormal/ зэрэг хувь тавиланг үлэмж, хэмжээгээр тодорхойлдог гэж итгэдэг болохоор зэргийг нь мөн тогтоож байгаа юм. Иймд зэрэг тогтоож, холбогдох арга хэмжээг авдаг.
Хэд хэдэн томоохон судалгаанууд доод зэргийн 60 орчим хувь нь ямар нэг эмчилгээгүйгээр хэвийн байдалд эргэж орох ба харин эдгээр тохиолдлын 16 - 25% нь цааш гүнзгийрч, 14 - 22% нь CIN -1, хэлбэрээр эрчимтэй явагдана. (Робертсон Назиел)
Эмчилгээ хийлгээгүй биопсигоор /СIN-2/ дээд зэргийн гэмтэлтэй гарсан тохиолдолд, 33 - 57% (дунджаар 45%) эргэж хэвийн байдалд орж болно. Харин уул гэмтлийн 16 - 49% нь цаашид эрчимтэй явагдаж, 18 - 27% нь СIN - 3 д (дунджаар23%) шилжин ордог. (Ганен Назиел)
Харин дээд зэрэглэлийн CIN - 3 гэмтэл бүхий өвчтөнд хийсэн судалгаа, уул гэмтэлтэй эмэгтэйчүүдийн 18 - 35% нь 1 - 23 жилийн хугацаанд нэвчилтэт бүхий хавдар болж болохыг харуулав. (Мкиндое, Косс)
Гэвч аль гэмтэл нь хэвийн байдалд эргэж орох, цаашид нэг их хүндрэхгүйгээр байх юм уу эсвэл нэвчилт бүхий хавтгай хучуур эсийн хавдар болохыг урьдаас нарийн тодорхойлон хэлэх боломжгүй юм. Ихэнхи эмч нар явцыг нь ажиглахаас илүү уул гэмтлийг эмчлэх гэдэг.
Хавтгай хучуур эдийн доторхи гэмтэлд эс зүйн талаар гарах өөрчлөлтүүд
Ерөнхий:
  1. Бөөм, сийвэнгийн харьцаанд өөрчлөлт их гарах
  2. Хроматинын мөхлөгжих байдал ихсэх
  3. Хорт хавдрын шалгуур
Хавтгай хучуур эдийн доторхи гэмтлийн доод зэрэг /LGSIL/ CIN - 1 (зөөлөн дисплазия/ НРV)

Эсийн харагдах байдал:
  • Гүйцэд боловсорсон эс
  • Хэлбэр нь полигонал байдалтай болох
  • Эсүүд нь хэмжээгээр том байх
  • Эс нь ганцаар ба хавтгайгаар байх
  • Эсүүдийн үлэмж хувь нь ганцаар байх
  • НРV- ийг оншлох эс нь коилоцит

Бөөмийн байдал
  • Бөөм, сийвэнгийн харьцаа ихсэх
  • Хроматинын хэлбэр хэвийн, жигд тархалттай боловч хроматины мөхлөгжих байдал ихэсдэг.
  • Гиперхромазиа болох нь ихсэх
  • Эсийн бөөм хоёр болох
  • Бөөмийн хүрээ нь гөлгөр байх
  • Бөөмөнцөр ажиглагдахгүй

Сийвэн /Цитоплазм/
  • Хөх өнгөөр будагдах /Циомфимный/
  • Хэвийн байдлаар боловсорч байгаа хавтгай эсүүд шиг адилхан нягтралтай байх
* Койлоцит эс нь бөөмийн гадна талдаа тод хүрээ бүхий вакуултай засварын хучуур эс юм. Бөөм нь томорсон, тод будагдах эсвэл хоёр юмуу олон бөөмтэй болсон байдаг.
Хавтгай хучуур эдийн доторхи өөрчлөлтийн эд зүйн онцлогууд:
  1. Ялгарал болох
а. байгаа эсвэл үгүй
б. ялгарлыг харуулах хучуур эдийн хувь хэмжээ
  1. Митоз хуваагдлын идэвхи
а. тоо
б. хучуур эдэн дэх байрлал
  1. Бөөмийн эмгэг өөрчлөлт
а. Бөөм, сийвэнгийн харьцаа
б. Бөөмийн плеоморфизм

Хавтгай хучуур эдийн доторхи гэмтлийн доод зэрэг /LGSIL/
  1. Дээд 1/3 хэсэг нь ялгарал байгааг харуулж байгаа
  2. Хуваагдлын эсүүд хучуур эдийн доод 1/3-д байрладаг.
  3. Гадаргын эсүүдийн бөөм нь бага зэргийн эмгэг өөрчлөлт өөрөөр хэлбэл бөөмийи томрол ба хос бөөм байна.

Хавтгай хучуур эдийн доторхи гэмтлийн дээд зэрэг /HGSIL/
Энэ хэсэгт СIN - 2 (дунд зэргийн дисплази), СIN - 3 (байран хавдар) ордог.
СIN - 2
  1. Дээд хэсгийн хагас ялгарал байгааг харуулна.
  2. Эсийн хуваагдал нь доод 2/3-ыг хамрах
  3. Гадаргуугын эсийг бодвол гаж өөрчлөлт нь их хэмжээгээр үзэгдэх

СIN - 3
  1. Өөрчлөлт гэмтэл нь дээд зэрэгтээ хүрч дээд 1/3- байрлах
  2. Эсийн хуваагдал нь бүх давхаргыг хамрах
  3. Эсийн гадаргуугын өөрчлөлтүүд нь их хэмжээгээр илрэх
Хавтгай хучуур эдийн доторхи гэмтлийн дээд зэрэг /НGSIL/
CIN- 2 дунд зэргийн дисплази:

Эсийн байдал:
  • Эс бүлэг хавтгайгаар буюу ганц эс байх
  • Боловсроогүй эсийн тоо ихсэх /жижиг завсрын хавтгай эсүүд/

Бөөмийн байдал:
  • Бөөм, сийвэнгийн харьцаа ихсэх
  • Хроматинын мөхлөгжих явдал цаащид ихсэх
  • Бөөмийн гадна хүрээ нь жигд бус болох

Хавтгай хучуур эдийн дотрын хорт хавдрын дээд зэрэг /HGSIL/CIN-3/ байран хавдар /СIS/

Хоёр янзын нийтлэг байдал байдаг.
1. Эвэршээгүй том эсүүд
2. Метапластик /тод эсийн төрөл/

Эвэршээгүй том эсийн төрөл: Эсийн байдал:
  • Их хэмжээний эсүүд байдаг
  • Synsibia ба ганц эсүүд болох
  • Хэсэг хэсгээр бөөгнөрч, замбараагүй, баримжаа алдах
  • Эст үлэмж хэмжээний хонхортой, нүх гарах ба харин хавдрын диатез ховор тохиолдох
  • CIS-ын өөр төрөл эсвэл дисплазия олонтоо харагдах

Бөөмийн байдал:
  • Бөөмийн хэлбэр хэмжээнд янз бүрийн өөрчлөлт гарах ба хэлбэр нь ихэнхдээ зууван, дугуй хэлбэртэй байх ба эсвэл бие биетэйгээ давхаралдсан синцитиал байх
  • Тасархай ганц эсэд, бөөм нь бүрхүүлгүй нүцгэн болохоос гадна бөөмийн гадна хүрээ нь жигд бус болсон байх
  • Хроматин нь харагдах болон хадгалагдах байдлаараа
    • Хэт тод будагдах
    • Хроматин нь жижиг жигд байх
    • Хроматин нь бүдүүн мөхлөгт байх
Сийвэнгийм байдал:
  • Эсийн гадна хүрээ нь бүдэгсэх, сийвэн нь алга болсон болохоор нүцгэн бөөм харагдах
  • Сийвэн нь ихэнхдээ өнгөгүй, базафиль (тод бус) байдалтай байх.
  • Сийвэн нь зузаарах үед, эсийн хүрээ нь тодорч эозионофиль эсвэл базафилийн аль нэгээр будагдах

Эндоцервикальни эсүүдтэй ялган салгах оношлогоог хийх нь зүйтэй.

Хайрслаг хучуур эдийн доторхи хорт хавдрын өндөр зэрэг /HGSIL/СIN-3/ байран хавдар /СIN-3/ байран хавдар /CIS//Метапластик/

Тод эсийн төрөл/ DСТ.

Эсийн байдал:
  • Ганц эсийн эзлэх хувь нэмэгдэх
  • Умайн хүзүүний салслагт эсүүдийг байнга барьж болох ба дараа нь өвөрмөц шугаман хэлбэрийн байрлалд орох
  • Эсүүд мөн нэгдэж барьцалдсан байдалтай байж болох
  • Хэмжээ нь 15-40 микронын хооронд хэлбэлзэх/ том хэмжээний хавтгай # парабазал эсийн хэмжээтэй ойролцоо байх.
  • Зэрэгцээ орших янз бүрийн дисплазия эсвэл СIS-ын өөр хувилар ажиглагдах

Бөөмийн байдал:

Бөөм, сийвэнгийн харьцаа өндөрсөх
- Хүрээ нь жигд бус болох
- Ердийн эстэй харьцуулахад гиперхромази болох
- Бага зэргийн янз бүрийн бүдүүлэг мөхлөг бүхий хроматин гарах
- Их хэмжээний хувилбар бүхий жигд хроматинын тархалт гарах

Сийвэнгийн байдал:
- Эсийн хүрээ хил нь сайн гарсан зузаан сийвэн ерөнхийдөө гарах
- Тод ялгарсан вакуулуудтай байх.
Нэвчилт бүхий хавтгай эсийн хорт хавдар /SСС/

Нийтлэг 2 янзын хувилбартай:
  1. Эвэршлэгтэй
  2. Эвэршлэггүй том эс.

Нэвчилт бүхий хавтгай эсийн хорт хавдар

Ерөнхий шинжүүд:
а/ Хавдрын диатези түгээмэл байдалтай байдаг. Хавдрын диатези нь дараахь зүйлүүдээс тогтдог.
  1. Эозинофиль цианофиль-ээр будагдаж болох мөхлөг, уурагтай төстэй фон гаргах
  2. Цусны улаан эсийн хэлтэрхий /haemosixerin/-ын нөсөө
  3. Эдийн эвдрэл, үхжлийн улмаас үүссэн бөөм, сийвэнгийн үлдэгдлүүд
б/ Эзэн биетэн хариу урвал ихэнхдээ тохиолдох
в/ Хавдрын эсийн тоо хэлбэлзэлтэй байдаг. Дараах зүйлээс хамаардаг. Үүнд:
  1. Дээж авах техникийн төрөл
  2. Хавдрын анатомын байрлал
  3. Үүссэн үе шат
г/Эсийн бүтэц тохирол нь хавдрын ялгарлаас хамаардаг.
- Янз бүрийн хэмжээний хувиралтай байж болно.
- Ээрүүл хэлбэрийн эс харагдахгүй
д/ Бөөмийн морфолог:
  1. Гиперхромази болох
  2. Хавдрын ялгарал болсон эсэхээс хамаарч хроматинын тархалтанд янз бүрийн байдал гарч болно.
- 30,8% - хэвийн /жигд/ мөхлөгт хроматин
- 47,4% г бүдүүлэг мөхлөгт хроматии
- 21,8% - тунгалаг биш, гэрэл үл нэвтрэх.
  1. Хроматинын тархалт нь жигд бус бөөм тодорч, хроматинын эрмэг нь ялгарсан жигд бус байдалтай байх
  2. Томоохон бөөмөнцөрүүд гарч болно.
е/Сийвэнгийи байдал, ялгарлын зэргээс хамаарч янз бүр байх

Эвэршсэн хавтгай эсийн хорт хавдар

Эсийн байдал:
  • Фон нь цэвэрхэн байх
  • Шахагдсан ганц эсүүд /85%/ буюу барьцалдсан /13%/
  • Ихэнхдээ плеоморфик байдалтай
  • Эсүүд нь маш том этгээд хачин bizare байдалтай
  • Хорт хавдрын хэсгийн хэмжээ, хэдхэн эсээс эхлээд олон хорт хавдартай эсүүд хүртэл янз бүр байх
  • Паракератозис, гиперкератозис бүхий байж болох
  • SСС-ын нэг янз болох LCNK-тэй харагдах боломжтой

Бөөмийн байдал:

  • Бөөм, сийвэнгийн харьцаа нь ялгаралгүй хавдар болон мөн эвэршилгүй хорт хавдартай /L CNK/ харьцуулахад бага байдаг
  • Гиперхромазия болох
  • Жигд бус тархалттай, бөөм нь тодорсон бүдүүлэг мөхлөг бүхий хроматин гарах
  • Хроматин нь нян гиперхроматик байдалтай болж болох
  • Том бөөмөнцөрүүд гарах нь ховор

Сийвэнгийн байдал:
  • Зузаан, гэрлийн хугарал ихтэй
  • Сийвэнгийн нягтрал ижил наалдацуудад янз бүр байж болох
  • Ихэвчлэн эозинофил, ягаан өнгөөр будагдах
  • Хөх цайвар өнгөтэй байж болох
  • Чөлөөтэй эвэршсэн зүйл наалдац дээр энд тэнд үзэгдэх ба энэхүү эвэршилт хэмжээ, нягтралаараа янз бүр байх
Сайн ялгарсан эсвэл эвэршсэн SСС нь 1960 онын наалдацуудыг 1990 оныхтой харьцуулахад төдийлөн байнга тохиолдох нь бага болсон.
Эвэршээгүй хайрслаг эсийн хавдар

Ерөнхий зүйл:
Эсийн байдал:
  • Хавдрын диатези нийтлэг тохиолдох
  • Эзэн биеийн хариу урвал түгээмэл
  • Хавдрын хэмжээ нь их боловч, янз бүрийн хэлбэлзэлтэй
  • Хүрэхэд цус гарч болох ба фон нь цусархуу байдаг
  • SСС-н өөр өөр хувилбаруудтай хамт байж болох

Бөөмийн байдал:
  • Зууралдсан үедээ бөөгнөрсөн, зохион байгуулалтгүй байдаг. Цөм нь гиперхроматик байдалтай байх ба бүдүүлэг, жигд бус хроматинын тархалттай. Цөмийн хэмжээ нь янз бүрийн байдаг.
  • Хроматинын мөхлөг янз бүр байдаг
  • Хавдрын бодисын солилцоо идэвхтэй явагдаж байгаа газраас дээж авбал том бөөмөнцөрүүд гарч болно. Эдгээр бөөмөнцөрүүд олон янз байх ба хэсэгтээ хамгийн том бөөмд байршиж байдаг. Бөөм дэх бөөмөнцөрийн тоо хэмжээ өөр өөр байдаг. Харин хроматин нь хорт хавдрын бусад хувилбаруудад харагддаг шиг тийм бүдүүлэг байдалтай байдаггүй.
Сийвэнгийн байдал:
  • Сийвэн нь оршихуун багатай нимгэн байдаг
  • Оршихуун ихтэй, нимгэн
  • Ер нь базофил-ээр будагдах
  • Нимгэн сийвэн нь нүцгэрсэн бөөмөөс болж задардаг
  • Эс нь сайн тодорхойлогдсон хүрээтэй нягтрал нь нэмэгдсэн
  • Ер нь базарфил байдалтай болох

No comments:

Post a Comment

Post a Comment